Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадам өргөн дэлгэр болов. Тус наадмын Үндэсний бөхийн барилдаанд гурван Улсын аваргаар манлайлуулсан чансаа өндөр 256 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Аймгийн харцага Б.Өлзийсайхан ганцаараа аймгийн цолтнуудаас тав давж, шөвгийн наймд шалгарсан. Уг барилдааныг цол олгох барилдаан гэж анхлан мэдэгдсэн ч зургаагийн давааны дундуур "Цол олгох барилдаан тусад нь зохион байгуулах" болсныг зарласан билээ. Тэгвэл энэ талаар Аймгийн харцага Б.Өлзийсайхан өөрийн сэтгэгдлийг хуваалцав.
Тэрбээр "Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойн наадам сайхан боллоо. Газар газраас олон сайхан хүчтэнүүд, олон сайхан цолтой бөхчүүд цугласан, хурсан олны сэтгэл тэнийж нар хур тэгширсэн сайхан наадам боллоо. Миний хувьд цолоо ахиулах, чимэг нэмэх зорилготой очиж үнэн хүчийг үзэж сайхан барилдлаа. Гэвч 5 давсан 'Чимэг'-ийг минь олгосонгүй. Анхнаасаа миний бие цол олгох наадам гэж зорьж очсон. Гэвч яг миний барилдах явцад цол олгохгүй гэж зарлалаа. Энэ нь миний сэтгэл зүй болон барилдаанд шууд нөлөөлсөн. Үүнийг мэддэг, хариуцсан газар нь шийдэж өгөхийг хүсэж байна.Монголын Монголын Үндэсний Бөхийн Холбоо - Монгол Бөхийн Өргөө" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (10)