Энэ оны отгон наадам буюу Хантайшир уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадмын тавын даваа өндөрлөлөө. Тавын даваанд хоёр Улсын аварга, дөрвөн Улсын заан, гурван Улсын харцага, гурван Улсын начин, хоёр Аймгийн арслан, нэг Цэргийн арслан, нэг Аймгийн харцага шалгарч үлдэн барилдсанаас шөвгийн наймд,
- Улсын аварга П.Бүрэнтөгс
- Улсын аварга О.Хангай
- Улсын заан Д.Анар
- Улсын заан Б.Бат-Өлзий
- Улсын заан Б.Соронзонболд
- Улсын харцага Б.Цэдэнсодном
- Улсын начин Д.Хүдэрбулга
- Аймгийн харцага Б.Өлзийсайхан нар шалгарч үлдлээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)