"Даншиг наадам-Хүрээ цам"-ын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийв. Энэ үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Даншиг наадам-Хүрээ цам энэ жил МҮБХ-той хамтран монгол туургатан бөхчүүдийн барилдааныг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн барилдаанд 256 бөх уламжлал ёсоор сугалаагаар барилдана.
Мөн Өвөр Монголоос 64 бөх, ОХУ-ын Буриад улсаас 64 бөх ирж барилдана.
Монгол маань монгол туургатнуудынхаа гол цөм улс учраас урьж оролцуулж, Даншиг наадмыг өргөн дэлгэр болгохыг зорин ажиллаж байна. Одоогоор Өвөр Монголын 10-аад бөх ирээд байна. Буриад, Халимаг, Тувагийн бөхчүүд замдаа явж байна" гэлээ.