Энэ оны отгон наадам буюу Хантайшир уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадмын тавын даваа удахгүй эхэлнэ. Тавын даваанд хоёр Улсын аварга, дөрвөн Улсын заан, гурван Улсын харцага, гурван Улсын начин, хоёр Аймгийн арслан, нэг Цэргийн арслан, нэг Аймгийн харцага шалгарч үлдээд байна.
Тавын даваанд чөлөөтийн ах дүүс тунаж үлдэв. Тодруулбал өнөө жилийн Улсын баяр наадамд Улсын арслан Б.Оохонбаяраар зургаа давж, Монгол улсын харцага цолтон болсон Ховд аймгийн Булган сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ Г.Ганхуяг Улсын начин, чөлөөт бөхийн ОУХМ Д.Хүдэрбулга нарыг хэн ч амлалгүй туналаа.
Тэдний дээр Улсын харцага Б.Цэдэнсодном Улсын шинэ залуу харцага С.Сүхбатыг амласан юм.
Сэтгэгдэл (2)