Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хорих ял эдэлж буй хоригдол болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг нийтийн эзэмшлийн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажилд татан оролцуулах тушаал гаргасан тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдлээ.
Энэхүү ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Нийслэлийн Захирагчийн албатай хамтран маргааш буюу наймдугаар сарын 2-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл (1)