"Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадам 08-р сарын 5, 6-ний өдрүүдээр Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна.
Наадамд Үндэсний 256 бөх, өвөрмонгол, буриад тус бүр 64 бөхийн барилдаан болно. Түрүү бөхийг 30 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээлээр байлах ажээ. Харин өвөрмонгол, буриад бөхийн барилдаанд түрүүлбэл тус бүр 25 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээлээр шагнах гэнэ.
Даншиг наадам өнөө жил долоо дахь удаагаа зохион байгуулагдах бөгөөд Архангай аймгийн Булган сумын харъяат улсын арслан Ренчинбямбын Пүрэвдагва 2015 онд түрүүлж даншигийн арслан, 2016 онд түрүүлж даншигийн аварга, 2017 онд түрүүлж даншигийн даян аварга, 2018 онд түрүүлж даншгийн дархан аварга цолыг хүртсэн билээ. Харин 2019 онд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун түрүүлж, 2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын харцага Лхагваагийн Лха-Очир түрүүлэн даншигийн арслан цолонд хүрээд байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)