Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Архангай нутгийн удирдлагууд болох Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарт хаяглан бухимдсан сэтгэгдлээ илэрхийллээ.
Тэрбээр “Цаана нь хүний амьдрал явж байдаг юм шүү. Чадахгүй бол битгий амлаж байгаарай. Цаана нь өөр өгөх спортод сэтгэлтэй хүмүүсийн урдуур орж 2018 онд олон нийтийн телевизээр хоёр өрөө байр өглөө гэж зарлаад эхний батламж, дараа нь 2021 онд гавьяатын найр нь дээр ирж дахиад нэг батламж. Тамирчин хүний ид нас богинохон шүү. Туслахгүй юм аа гэхэд гай болохгүй байсан бол сайхан даа” гэв.
Эргэн сануулахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатарт суудлын автомашин бэлэглэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл өгөөгүй юм.
Сэтгэгдэл (19)