Говь-Алтай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж, хүчит 256 бөх барилдахаар бүртгүүлжээ. Энэ барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга, П.Бүрэнтөгс, О.Хангай, арслан М.Бадарч, Р.Пүрэвдагва, гарди Ө.Бат-Орших, Ж.Бат-Эрдэнэ, заан Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Анар, Б.Серик, Б.Соронзонболд, харцага Л.Пүрэвжав, Н.Батзаяа, Б.Цэдэнсодном, С.Сүхбат, Г.Ганхуяг, начин Б.Эрдэнэхүү нарын 256 бөх барилдана. Улсын цолтой 40, аймгийн арслан 57 бөх бүртгүүлсэн бөгөөд сумын начин цолтой бөх багтаагүй байна. Аймгийн цолтой нийт 136 бөх цол, чимэг олгох энэ барилдаанд хүрэлцэн иржээ.