Америкт ажиллаж, амьдарч байгаа жүдоч хос болох олимп, дэлхийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, Азийн хошой аварга, Азийн наадмын хүрэл медальт П.Лхамдэгд нар том хүүгийн хамт тус улсад өчигдөр болсон жүдо бөхийн нээлттэй тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө медаль хүртэцгээжээ. Гурвуул финалын барилдаан хийсэн байгаа юм.
Сонирхолтой нь гавьяат тамирчин С.Ням-Очир 11 жилийн өмнөх энэ өдөр”Лондон-2012” олимпын наадмаас Монголын багийн медалийн салхийг хагалж байв. С.Ням-Очир гавьяат америкт болсон тэмцээний 100 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн бол түүний гэргий ОУХМ П.Лхамдэгд -78 кг-ын жинд алтан медаль хүртжээ.
П.Лхамдэгд гурван хүүгийн ээж болсноос хойш анхны тэмцээндээ оролцохдоо алтан медаль хүртсэн нь байна. Тэдний хүү есөн настай Н.Энгүүн 44 кг-ын жинд алтан медаль хүртэн аав, ээжийгээ баярлуулж, ирээдүйтэй жүдоч болохоо харууллаа.
Сэтгэгдэл (4)