"Чендү-2021" оюутны "Универсиад" наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт, Улаанбаатарын "Их Дуулга"-ын аварга ОУХМ Батхуягийн Гончигсүрэн хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Тэрбээр өнөөдөр Италийн Даниеле Ассогли, Азербайжаны Руслан Насирлиг тус тус ялж хагас шигшээд өнгөрсөн жилийн Токиогийн Грандсламын хүрэл медальт Японы Кайто Гринд вазаригаар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын Леви Бултхуисийг ялснаар Чендүгээс Монголын багийн гурав дахь хүрэл медалийг хүртэв.