Говь-Алтай аймгийн Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам маргааш эхэлнэ. Өнөө жилийн отгон наадамд улсын аварга цолтой гурав, арслан хоёр, гарди гурав заан цолтой гурван бөх зодоглохоор бүртгүүлжээ. Бөхийн бүртгэл 17:00 цаг хүртэл явагдах юм.
Дэлгэрүүлбэл, даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, арслан М.Бадарч, Р.Пүрэвдагва, гарди Б.Бат-Орших, Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Бат-Өлзий, Б.Серик, Б.Соронзонболд нар байна.
Баяр наадмын бөхийн барилдааны 1-4 даваа наймдугаар сарын 1-ний 12:00-20:00 цаг хүртэл болох бол наймдугаар сарын 2-ны өдөр 5-8 давааны барилдаан болох юм. Мөн энэ үеэр Говь-Алтай аймгийн цол, чимэг олгох хүчит 256 бөхийн барилдаан болно.
"Говь-Алтай-100" наадамд барилдах өндөр таван бөхийн тухайд:
/Улсын баяр наадмаас хойш/
1.Даян аварга Н.Батсуурь: Ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн наадамд түрүүлсэн
2.Улсын аварга П.Бүрэнтөгс: Хэнтий аймгийн 100 жилийн ойд их шөвөгт шалгарч, Дархан сумын 100 жилийн ойн наадам түрүүлсэн.
3.Улсын аварга О.Хангай: Хэнтий аймгийн 100 жилийн ойн наадамд түрүүлсэн.
4.Улсын арслан М.Бадарч: Архангай аймгийн 100 жилийн ойн наадамд үзүүрлэсэн.
5.Улсын арслан: Р.Пүрэвдагва: Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадамд их шөвөгт шалгарсан.
Сэтгэгдэл (2)