Анхдагч, алдартны өлгий нутаг, Булган аймгийн Бүрэгхангай сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам өчигдөр өндөрлөө. Энэ наадмын бөхийн барилдаанд улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын начин Дармаагийн Тамир түрүүлж, аймгийн заан Д.Пүрэвдорж үзүүрлэв. Их шөвөгт улсын начин Х.Цогтгэрэл, Д.Амарсайхан нар шалгарлаа. Түрүү бөх Д.Тамирыг таван сая, үзүүр бөхийг гурван сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.