Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Г.Содном Хэнтий аймгийн наадмын их насны уралдаанд түрүүлсэн боловч хасуулсан хээр морины уяачийг хурдан удмын даагаар мялаажээ.
Г.Содном гуай “Миний дүү олон жил айраг түрүү авна аа” гэжээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн баяр наадмын их насны уралдаанд Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлэн ирж түмэн олноо баярлуулсан. Харин тус аймгийн морины комисс хасахдаа морины хэмжээ илүү гэж үзсэн юм. Гэтэл тэрхүү хурдан буян Хотгойдын хурд болон Улсын баяр наадамд тоосоо өргөхдөө хэмжээ нь илүү байгаагүй юм байна.
Сэтгэгдэл (7)