Говь-Алтай аймгийн Хантайшир уул аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам маргааш эхэлнэ. Баяр наадмын бөхийн барилдаанд аварга цолтой дөрвөн бөх барилдах тухай мэдээлсэн. Тэгвэл өнөө өглөө Говь-Алтай аймгийн наадамд барилдахаар аварга цолтой хоёр, заан цолтой хоёр бөх хүрэлцэн очжээ.
Өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, заан Б.Бат-Өлзий, Д.Анар нар онгоцоор тус аймагт хүрэлцэн иржээ.
Даян аварга Н.Батсуурь Ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан баяр наадамд түрүүлсэн бол О.Хангай аварга Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлсэн юм.
А.Болд
Сэтгэгдэл (4)