Завхан аймгийн 100 жилийн ой өнгөрсөн гурван өдөр болж, он наадмын бөхийн барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэсэн билээ. Барилдааны дараа түрүү бөх М.Лхагвагэрэл сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр, "Түрүүлсэндээ баяртай байна. Нутгийнхандаа 100 жилийн ойн мэнд хүргэе. Багшийнхаа нутагт очоод бас түрүүлсэн.
Одоо бэлтгэлээ хийнэ дээ. Удахгүй дэлхийн аварга болно. Би одоо наадамлаж болсон байх аа. Жилийн дөрвөн улирал бэлтгэл хийдэг болохоор амралт олдохгүй. Гэвч Завханыхаа 100 жилд ирж барилдахгүй бол болохгүй гээд ирж барилдлаа.
Түүнээс биш дэлхийн аваргадаа бэлдээд бэлтгэлээ хийж байгаа" гэв.
М.Лхагвагэрэл нь чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Харин энэ оны чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 16-24-ний өдөр Сербийн Белград хотноо болох юм.
Сэтгэгдэл (12)