Төв аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам хоёр дахь өдрөө болж байна. Бөхийн барилдааны долоогийн даваанд улсын арслан Б.Орхонбаяр улсын заан Б.Батмөнхийг амлан авч энэ даваанд улсын начин Г.Ганжад, Д.Хүдэрбулга нар туналаа. Залуу арслан Б.Орхонбаяр саяхан Улсын баяр наадмын тавын даваанд улсын заан Б.Батмөнхийг амлаад давсан.
Тухайн даваанд Б.Батмөнхөөс гадна цолгүй болон начин цолтой бөх цөөнгүй байсаар байхад улсын зааныг онцлон авсан нь сонин.
Бөх сонирхогчид начны найрааг тасаллаа гэж бодсон. Гэвч залуу арслан тийм бодлоор амлаагүй бололтой. Арслан Б.Орхонбаяр заан Б.Батмөнхийг нутагт нь дахин амлах нь нэг л биш. Гэхдээ хашир заан Б.Батмөнх залуу арслан Б.Орхонбаярыг зайлах мэхээр жинтэй давлаа. Б.Батмөнх заан нутгийн ойгоо өөр аймгийн бөхөд алдахааргүй болголоо, наадмын даагаа нэхлээ. Улсын заан болох жилээ зургаагийн даваанд Ч.Санжаадамбыг мөн ингэж давсан санагдана.
Сэтгэгдэл (8)