Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам хоёр дахь өдрөө өрнөж, хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Энэ даваанд цагийг эзэлсэн их аварга зодог тайлсан юм. Тэгвэл тав давж шөвгөрсөн найман бөхийг танилцуулая. Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, гарди Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, Б.Бат-Өлзий, харцага Б.Цэдэнсодном, Г.Бадрах нар үлдлээ. Эдгээр бөхчүүдээс баяр наадмын түрүү бөх тодорно. Харин түрүүлэх бөхөөр яригдаж байсан гарди Ц.Бямба-Отгон гурвын даваанд унасан билээ.
Сэтгэгдэл (1)