Дорноговь аймагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан баяр наадам өнөөдөр эхэллээ. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын харцага А.Цацабшир, улсын начин Б.Суманчулуун, Д.Цэрэнтогтох, Б.Даваа-Очир нарын хүчтэнгүүд зоглож байна.
Даян аварга Н.Батсуурь наадмаас хойш анхны барилдаандаа оролцож байгаа юм.
Залуу аварга нэгийн даваанд залуу бөх Т.Хаш-Эрдэнийг давжээ. Энэ барилдаанд хамгийн ахмад нь 64 настай аймгийн арслан Б.Баттөр бол аймгийн арслан цолтой 30 бөх хүч үзэж байна.
Сэтгэгдэл (1)