Төв аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам хоёр дахь өдрөө өрнөж, өнөөдөр өндөрлөх юм. Аварга А.Сүхбат тавын даваанд цолоо дуудуулсан хамгийн сүүлчийн тохиол бол 2006 он.
17 жилийн дараа цолоо дуудуулахдаа аймгийн арслан П.Эрхэмжаргалыг амлан барилдаж, тахим өглөө. П.Эрхэмжаргал тавын даваанд хамгийн түрүүнд давсан байна.
Дархан аваргад амлуулсан П.Эрхэмжаргал арслан 2010 онд сумын заан, 2015 онд аймгийн арслан цол хүртсэн юм. “Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдаанд Төв аймгийн багаас гарч барилдсан цолонд ойрхон хүчтэн билээ.
Сэтгэгдэл (1)