Хан Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ хүрэлцэн очиж, наадамчин олонд бөхийн тайлбар хийж, олонтойгоо явна.
Тэгвэл төрийнхөө баяр наадамд 12 удаа түрүүлж, үндэсний бөхийн дээд амжилт тогтоосон агуа аварга Б.Бат-Эрдэнэ нутгийхаа түүхт энэ ойгоор зодог тайлах гэж байгаа ажээ.
Б.Бат-Эрдэнэ нь Улсын их баяр наадамд 11 удаа түрүүлэхдээ сүүлийн найман удаад нь дараалан түрүүлсэн гайхамшигтай амжилтын эзэн. Мөн 1990 онд Хэнтийн хөдөө аралд болсон "Монголын нууц товчоо"-ны 750 жилийн ойд 10 даван түрүүлж, Дархан аварга цол хүртсэн нэг биш хоёр гурван үеийг эзлэн төрсөн их аварга юм. Тэрбээр Цагаан сарын барилдаанд 13 удаа түрүүлж, үнэмлэхүй амжилт тогтоосон байдаг.
Дашрамд, өмнөх жилийн Улсын тэгш ойт баяр наадмаар Улсын дархан аварга, баяр наадамдаа 10 удаа түрүүлсэн Х.Баянмөнх зодог тайлсан билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)