Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам хоёр дахь өдрөө болж байна. Хүчит бөхийн барилдааны гурвын даваанд аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, гарди Ө.Бат-Орших тэргүүтэй өндөр цолтнууд учраа бөхөө давлаа. Харин өнөө жилийн Улсын баяр наадмын үзүүр бөх, отгон гарди Ц.Бямба-Отгон сумын заан Р.Алтаннаранд өвдөг шороодлоо. Энэ наадмын түрүүлэх өрсөлдөөний таамагт яригдаж байсан гарди ийн гурвын даваанд унасан нь “сенсаац” болов. Тэр гарди болсоноос хойш анхны барилдаанаа хийсэн нь энэ юм. Барилдааныг удаашруулан үзэхэд Ц.Бямба-Отгон давж харагдлаа. Гэвч хөлийн цэцээс түүнийг унасан гэж үзлээ.
Сэтгэгдэл (15)