Төв аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам өчигдөр эхэлж, өнөөдөр өндөрлөх юм. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дархан аварга А.Сүхбат, улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Б.Батмөнх, харцага Ө.Даваабаатар тэргүүтэй 256 бөх зодоглож байна. Барилдааны гурвын давааны сонирхолтой амыг танилцуулая.
Өчигдөр хоёр давсан сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат жүдо бөхийн Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин, сумын заан Д.Төмөрхүлэгийг амлан давлаа.
А.Сүхбат аварга нэгийн даваанд залуу бөх Г.Нэргүй, хоёрын даваанд залуу бөх О.Отгонбаатарыг давсан. Харин Д.Төмөрхүлэг гавьяат нэгийн даваанд аймгийн начин Б.Самданжамц, хоёрын даваанд аймгийн арслан Ю.Батчулууныг давсан юм.
Сэтгэгдэл (2)