Завхан аймгийн 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж буй. Наадмын бөхийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарди М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Ш.Уламбаяр, Л.Лха-Очир, Ш.Пүрэвгарьд, М.Дармаабазар тэргүүтэй 256 бөх хүч үзэж байна.
Өнөөгөөс 10 жилийн өмнөх тус аймгийн ойн барилдаанд (90 жилд) тухайн жилдээ улсын гарьд цол хүртсэн Б.Гончигдамба түрүүлж нутгийн олноо дахин баясгасан бол даян аварга Н.Батсуурь улсын харцага цолтой байхдаа үзүүрлэж байв.
Сэтгэгдэл (2)