Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Дархан аваргаасаа авахуулаад бараг улсын бүх цолтонг хамруулсан нь энэ наадмын зиндаа болоод бөхийн өлгий нутгийн хүчтэнгүүд хэрхэн наадаж чаддагийг даяар харуулав. Улсын заан цолтон зодоглоогүйг эс тооцвол шүү дээ. Уг нь энэ байгаагаасаа ч илүү дүүрэн сайхан наадам болох байсан юм.
Баяр наадмын багахан дутуу нь идэр залуу аварга Ч.Санжаадамба юм шиг. Түүнийг нутагтаа барилдах болов уу хэмээн хол ойрын олон хүн чих тавин хүлээсэн нь лавтай.
Гэвч аварга маань аймгийнхаа наадамд барилдсангүй, сумынхаа 100 жилд ч зодоглоогүй. Тэр өнөө жилийн Цагаар сарын барилдааны дөрвийн даваанд унаснаас хойш дахин барилдаагүй билээ. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд барилдах тухай ам гарсан удаатай юм, уг нь.
Ч.Санжаадамба аварга төрөлх нутгийнхаа 90 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн бөгөөд 100 жилийнхээ баяр наадмын барилдаанд хэрхэх бол гэж хүлээсэн, харсан юм.
Аварга Улсын наадамд барилдсангүй, уугуул нутагтаа ч зодоглосонгүй. Ч.Санжаадамбагүйгээр Архангайн наадам муухай болохгүй, тэр өөрөө л муухай харагдана. 60 дөхөж яваа Д.Мөнх-Эрдэнэ арслан хүртэл наадмаа сайхан болгох гээд нүцгэлж байна. Мөн баруун аймгийн аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нар хүртэл зүүн аймгийн наадмыг гоё, сайхан болгох гэж хичээж байна даг.
Сэтгэгдэл (21)