Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааны нэг даваа болж байна. Зүүний магнайд дархан аварга Г.Өсөхбаяр магнайлсан тус барилдааны хамгийн ахмад нь 59 настай улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ байна.
Мөн энэ барилдаанд Улсын баяр наадмын түрүү бөх М.Бадарч арслан цолтой анхны барилдаанаа хийв.
Их спортын олон цуут тамирчид чуулжээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, аймгийн арслан Х.Цагаанбаатар болон гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ, Л.Отгонбаатар нарын алдартнууд хүч үзэж байна.
А.Болд