Архангай, Төв аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж, хүчит бөхийн барилдааны нэгийн даваа болж байна. Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар нутагтаа зодоглож байгаа юм. Архангай аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, М.Бадарч, Р.Пүрэвдагва, гарди Д.Рагчаа, харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ нарын 256 бөх барилдаж байна. Отгон арслан М.Бадарч наадмаас хойш анхны барилдаан бол Б.Зоригтбаатар харцага Цахир сумын ойд өчигдөр түрүүлсэн юм. Тэгвэл Төв аймагт дархан аварга А.Сүхбат, арслан Б.Орхонбаяр, заан Б.Батмөнх нар барилдахаар бүртгүүлжээ.