Завхан аймаг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж, хурдан азарганы уралдаан барианд орлоо. Газар газрын хурдан буянгуудаас Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, улсын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр түрүүлж, хурсан олныг цэнгүүлэв. Гоё хээр азарга хэдхэн хоногийн өмнө Улсын баяр наадмын азарганы уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлж байлаа. Давхар уяагаараа дахин түрүүлсэн энгүй хурдан ажнай юм.