Хэнтий аймаг үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж байна. Баяр наадмын бөхийн барилдаан тун өндөр чансаатай болох нь. Хоёр аварга, хоёр гарди, гурван заан цолтон магнайлан барилдах юм байна.
Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, гарди Б.Бат-Орших, Ц.Бямба-Отгон, заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Д.Анар, Б.Серик, харцага Т.Баасанхүү нар барилдахаар бүртгүүлжээ.
П.Бүрэнтөгс аварга хэдхэн хоногийн өмнө тус аймгийн Дархан сумын түүхт 100 жилийн ойд түрүүлсэн бол О.Хангай аварга наадмаас хойш барилдаагүй юм. Мөн шинэ гарди Ц.Бямба-Отгоны гарди цолтой анхны барилдаан Хэнтий аймгийн түүхт 100 жил байх нь.
А.Болд