Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам эхлэхтэй зэрэгцэн хурдан морьд тоосоо өргөж, цэц мэргэн харваачид уухайн дуугаа хадаалаа. Баяр наадмын үндэсний сурын харваанд дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүү хана харвааны төрөлд 20 сумнаас 20 оножээ.
Нэг сум дутаалгүй онч мэргэн харвасан дархан мэргэний хараа хурц хэвээрээ байна.
Ш.Даваахүү мэргэн 1995 оны Улсын баяр наадамд 40 сумнаас 40 оносоноор нэг ч сум алдалгүй улсын наадамд түрүүлсэн анхны харваач гэдэг. Түүний энэ амжилтыг давтсан мэргэн одоогоор гараагүй байна.
А.Болд