Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ. Баяр наадамд ирсэн зочдоос мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал содон байв. Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаас хойш эх орондоо анх удаа ирж байна. Тэрбээр уугуул нутгийнхаа ойн баяр наадамд анх удаа ирж байгаа юм. Мөн түүний аав дархан аварга Ж.Мөнхбатын төрсөн нутаг Эрдэнэсант сумын түүхт 100 жилийн ой тохиож байгаа билээ.
Сэтгэгдэл (2)