Архангай аймгийн Цахир сумын түүхт 100 жилийн ой баяр наадам өндөрлөлөө. Баяр наадмын бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэв.
Их шөвөгт улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарлаа. Цахир сумаас хамаг олноо баясуулагч даян аварга Н.Жамъян, улсын заан Б.Санжаа нарын алдар цуутай бөхчүүд төрөн гарсан нутаг юм.
Сэтгэгдэл (1)