Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан 44,000 мэдүүлэг гаргагчийн хүрээнд хяналт, дүн шинжилгээ хийсэн байна.
Авлига, албан тушаалын гэмт хэргээр өмнө нь ял шийтгүүлсэн төрийн 14 албан хаагч байсныг хяналтаар тогтоожээ.
Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн тул Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж, нэр бүхий төрийн 14 албан тушаалтныг шүүр ажиллагааны хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн хэмээн АТГ-аас мэдээлэв.