Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор, профессор , зохиолч, зураач Жүмпэрэлийн Саруулбуян Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн босгон дээр Монгол улсын Ардын уран зохиолч боллоо.
Тэрбээр "Хэрлэн тэнүүн", "Тунсаг аялгуу", "Гүнжийн бэлэг", "Намрын тэнгэр", "Саран хээрлэх дорно" зэрэг яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолууд, алдарт "Хардал бэйсийн унага", "Хүү чинь зүүдэндээ", "Балжийн гол", "Ононы шугуй" зэрэг дууны уран бүтээл, мөн баримтат уран сайхны кино, нийтлэл, урлаг уран зохиол судлалын бүтээлүүдийг туурвижээ.
Сэтгэгдэл (7)