Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 18-27-ны өдрүүдэд болно. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах сорилго барилдаан энэ сарын 29-30-нд болох юм. Сорилго барилдаанаас улсын харцага Г.Ганхуягийг чөлөөлж байгаа бол улсын начин Ө.Батзулыг сорилго барилдаанд оруулна. Г.Ганхуягт хэсэг толгойлох таатай боломж олдсон тул ийм шийдвэрийг түүнд олгожээ. Харин Ө.Батзул УАШТ-д гэмтлийн улмаас өнжсөн тул сорилго барилдаанд оруулахыг дэмжлээ. Тэгвэл олимп, дэлхийн хүрэл медальт Б.Болортуяа эрүүл мэндийн шалтгааны улмаас сорилго барилдааны шигшээ барилдааныг хойшлуулахаар болсон байна. Дээрх шийдвэрийг дор танилцуулж байна.
Сэтгэгдэл (1)