Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёд 12 даваа гурван унаатайгаар түрүүлсэн Хошёорюү С.Бямбасүрэнд Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос озеки цол олголоо. Түүний гурван башёгийн нийлбэр даваа 33 болсон ба түрүүлсэн амжилт нь арслан цол авахад жин дарлаа. Тэр мэргэжлийн сүмогийн озеки цол хүртсэн 257 дахь Монголын долоо дахь озеки болов. Озеки цолоо гардан авах ёслолд түүний аав Д.Сугаррагчаа оролцсон байна. Мөн нэг удмаас энэ өндөр цолонд хүрсэн Монголын анхны тохиолдол. Түүний авга ах ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж мэргэжлийн сүмод 25 удаа түрүүлж, олон дээд амжилтын эзэн билээ. Өдгөө дээд зиндаанд Монголын хоёр сүмоч озеки цолтой барилдахаар болж байгаа бөгөөд тавдугаар сарын башёд Киришима Б.Лхагвасүрэн озеки цолны болзол хангасан юм.
Сэтгэгдэл (1)