Япон улсын Фүкүока хотод усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Монголын гурван тамирчин улсын дээд амжилтыг тогтоосон бол пара сэлэлтийн төрөлд Г.Мөнхбаяр дасгалжуулагчийн удирдлага дор Х.Номуун эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Х.Номуун 2015 оноос усанд сэлэлтийн спортоор хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Сингапур улсад болсон олон улсын тэмцээнд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Энэ амжилтаар “Хонжау-2023” Азийн пара зуны спортын наадамд оролцох эрхээ авч байв.
Сэтгэгдэл (1)