Аав, хүү бөхчүүд болох цэргийн арслан Г.Жамбалдорж, түүний хүү Ж.Дарханбаатар нар түүхт 100 жилээ тэмдэглэж буй Эрдэнэцогт, Хүрээмарал сумын наадамд түрүүлэн хурсан олныг баясгав.
Аав Г.Жамбалдорж нь түрүүлэх замдаа нутгийн хүчтэй харцага, начингуудыг ээлж дараалан унагаах бол хүү Ж.Дарханбаатар нь өсвөр үеийнхний 8-11 насныхны барилдаанд торохгүй түрүүлж байна.
Баянхонгорт энэ зун дийлдэхгүй хоёр гэвэл тэднийг нэрлэх болов уу. Баянхонгор аймаг тэгш ойгоо тэмдэглэж буй таван сум наадамтай. Цаана нь гурван сумын наадам хүлээж байгаа юм. Дараа дараагийн наадамд нь амжилт хүсье.
Улсын баяр наадмаас нулимстай буцсан гэдгээр нь манай уншигчид тэднийг мэдэх билээ. Ямартаа ч хоёул хоёр наадмын түрүүг зэрэгцэн авлаа. Улсын наадмын нулимстай, харамсалтай дурсамж одоо нэг цайрсан байгаа.
А.Болд
Сэтгэгдэл (2)