Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын түүхт 100 жилийн он баяр наадам хоёр дахь өдрөө болж байна. Баяр наадмын бөхийн барилдаанд улсын харцага Н.Золбоо, начин Ж.Чулуунбат, Э.Батмагнай, цэргийн арслан Г.Жамбалдорж тэргүүтэй бөхчүүд зодоглож байна. Энэ барилдаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдорж улсын начин Ж.Чулуунбаттай түрүү булаалдахаар болов. Харин өсвөр үеийнхний барилдааны 8-11 насныхны ангилалд Г.Жамбалдоржийн хүү Ж.Дарханбаатар түрүү булаалдахаар шалгарлаа. Аав, хүү хоёр хэдхэн хоногийн өмнө Эрдэнэцогт сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд түрүүлж байв.
Сэтгэгдэл (1)