Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё хоёр өдрийн өмнө өндөрлөж, түрүү бөхөөр Монголын сүмоч, сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн тодорсон билээ. Түүний анхны түрүү авах зам тийм ч амар байсангүй.
Эхний өдөр Тобизарү, дараа нь Шоодайг давсан бол гурав дахь өдөр Нишикигид унасан. Харин удаах өдрүүдэд Митакэүми, Аби, Мидорифүжи, Асанояма, Ура, Хидоүмиг давж, Котоновакад унав.
Харин сүүлийн таван өдрийн барилдаанаас Хокүтофүжид унасан бол Тамаваши, Киришима, Вакамотхарү, Хакүохо давсанаар 12 даваа, гурван унаатай тэргүүн байрын төлөө шалгарсан.
Улмаар даваа, унаа тэнцсэн Хокүтофүжитэй нэмэлт барилдаан хийсэнээр ялалт байгуулан эзэн хааны цомыг гардан аваад зогсохгүй озеки цолны болзол биелүүлсэн юм.