Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Улс, нийслэлийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх бөгөөд энэ ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ жил 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар болсон бөгөөд 10-ынх нь зураг төслийг хийсэн, 30 байршлын архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталжээ.