Хэнтий аймгийн Мөрөн сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Баяр наадмын бөхийн барилдаанд аймгийн арслан цолтой олон бөх бүртгүүлсэн ч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, сумын заан Дэмүүлийн Саранцогт түрүүлэв. Тэрбээр 2020 онд сумын заан цол хүртсэн бол Мөрөн сумын наадамд дахин түрүүлж, заан цолоо баталсан юм.
Харин үзүүрт аймгийн арслан Б.Төрмангай шалгарсан байна. Тэр дархан аварга Д.Дамдины ач, улсын гарди Д.Баяраагийн хүү. Б.Төрмагнай 2011 онд аймгийн харцага, 2011 онд аймгийн арслан цол хүртсэн бөх билээ. Харин тус барилдааны их шөвөгт аймгийн арслан Б.Отгонбаатар, Т.Буянжаргал нар шалгарлаа.