Малайзын нийслэл Куала Лампур хотод талбайн теннисний эмэгтэйчүүдийн “Billie Jean King Cup” тэмцээн энэ сарын 22-30-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд 12 орны баг оролцож байгаа бол манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байна.
Монголын баг олон улсын теннисний холбооны чансааны 73 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа юм.
Тус тэмцээний эхний хоёр байрт орсон баг ДАШТ-д оролцоно. Тэмцээний эхний өдөр Монголын тамирчин Ч.Маралгоо Шинэ Зеландын тамирчныг 2:0-ээр буулган авсан бол түүний дүү Ч.Мартаа нь тус улсын нэг номерын тамирчныг 2:1-ээр хожиж, шуугиан тарив. Тэд тэмцээнд түрүүлэх багийг хожсоноор тааврыг эргүүлсэн ба өнөөдөр Шри-Ланка улсын багтай тоглоно. Харин С.Нинжин, Э.Сономянзум нар хожигдлоо.