Үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлыг талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өглөө. Мөн цаашид авч хэрэгжүүлэх байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ,
"Ер нь Улаанбаатар хотод үүсээд байгаа нөхцөл байдал бол төлөвлөлтийн алдаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ялангуяа газар олголттой холбоотой асуудал дээр Зайсан, Яармаг орчимд үе үеийн БОАЖЯ-ын сайд нарын олгосон түр отоглох, отоглох гэдэг хууль зүйн томьёоллоор газар олголтыг одоог хүртэл хийж байна.
Нийслэлийн удирдлагууд хууль эрхзүйн шинэчлэлийг хийж, баригдмал, хаагдмал байгаа хууль эрх зүйн зохицуулалтын уялдаа холбоог хангахгүй бол дахиад БОАЖЯ-тай холбоотой үл ойлголцох асуудал үүсэж байна.
Хот төлөвлөлт, газар олголтын цаана авилга л байгаа шүү дээ.
Дээрээс нь голын голдирол, гуу жалгаар орж ирж байгаа усны урсацыг дандаа өөрсдөдөө тохируулж төлөвлөдөг. Тэр нь иргэдэд бухимдал үүсгэдэг, өмч хөрөнгө нь үнэгүйддэг, төрийн бүтээн байгуулалт буюу төсвийн хөрөнгөөр хийсэн ажлууд үер усанд автдаг. Үүнийг бүгд шүүмжлэх хэрэгтэй.
Энэ мэт алдаа, дутагдлыг засаж л урагшлахгүй бол өнгөрсөн гучин жилийн алдаан дээр хот даяараа хий эргэж байна. Тэгэхээр төлөвлөлтийн алдааг хүлээн зөвшөөрч, хөрөнгө санхүү гаргах асуудлыг иргэдэд нээлттэй мэдээлэх хэрэгтэйг хэлж байгаа юм шүү" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (5)