Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадмын тавын даваанд улсын заан Б.Серик улсын начин Э.Дашийг амлан барилдсан боловч өөрөө унасан. Хоёр бөхийн барилдаан 28 минутад шийдэгдсэн бөгөөд Э.Даш начин хавирах мэхээр давж найман жилийн дараа улсын начин цолоо баталж, өсөх идэр чимэгтэй болсон. Эрдэнэдалай сумынхаа түүхт 100 жилийн ойд цолоо баталж бэлэг барьсан юм. Б.Серик заан түүнийг есөн бөхөөс шилж амласан байдаг. Заан Б.Серик барилдаан дууссаны дараа допингийн шинжилгээ авах тусгай өрөөнд зураг татуулсан нь энэ. Тэрбээр “Начинтай сайхан үзлээ, цолоо баталсанд баяр хүргэе. Намайг үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Итгэл алдлаа, бэлтгэлээ улам сайн хийх болно оо сайхан наадаарай” хэмээжээ.
А.Болд