“Хасын хүлэгүүд” багийн ерөнхий дасгалжуулагч Д.Пүрэвдорж тус багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдлоо. Шинэхэн ажилдаа томилогдсон тэрбээр Серби улс руу биечлэн очиж, тус улсын шилдэг дасгалжуулагчдын нэг болох Василивчийг ерөнхий дасгалжуулагчаар сонгон авч гэрээ байгуулсан байна. Д.Пүрэвдорж нь 13 жил дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа дээд лигт таван удаа аваргын цом хүртсэн ба түүхэндээ долоон удаа цом өргөсөн цорын ганц багийн дасгалжуулагч юм.