Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өчигдөр өндөрлөж, Монголын сүмоч, секиваке Хошёорюү С.Бямбасүрэн 12 даваатай түрүүлж, Японы эзэн хааны цомыг анх удаа хүртэв. Тэр гурван башёгийн нийлбэл дүнгээр 33 даваатай озеки цол хүртэх нь гарцаагүй болж, Монголын сүмочдын 99 дэх түрүүг авсан юм. С.Бямбасүрэнгийн эзэн хааны цом гардсаны дараах сэтгэгдлийг хүргэж байна.
Баяртай байна, бүр аз жаргалтай байна. Түрүүлсэнээ төсөөлж чадахгүй байна. Тэвчиж байсан боловч нулимс аяндаа гарчихлаа. Хакүохогийн хувьд Хокүтофүжид ялагдсан болохоор ялна гэсэн сэтгэл зүйтэй гарсан. Энэ хүртэл ирсэн юм чинь урагшаа харахаас өөр зам байгаагүй.
Энэ 15 хоногт их ядарлаа, цуцлаа, гэхдээ чадлаа. Цол ахина гэдэг бол бөх хүн бүрийн мөрөөдөл байдаг. Долдугаар сарын башё урт байлаа.
Энэ баярт мэдээгээ дэвжээнийхээ багш, аав, өвөөдөө дамжуулна аа. Амжилттай үргэлжлүүлэхийг хичээнэ ээ.
А.Болд
Сэтгэгдэл (1)