Увс аймгийн Цагаанхайрхан сумын түүхт 100 жилийн ой болж байна. Баяр наадмын сумын цол чимэг олгох 64 бөхийн барилдааныг сумын манлай заан Наяанбаатарын Бавуугийн нэрэмжит болгон зохион байгуулжээ. Барилдаанд Цагаанхайрхан сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Хангарьд" спорт хороо, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, сумын начин Эрдэнэбатын Буянцагаан түрүүлж, сумын заан цол хүртэв. Харин сумын начин Батбаяр үзүүрлэж, цолоо баталлаа. Их шөвөгт Цагаанхайрхан сумын харьяат сумын начин Гэрэлт-Од, залуу бөх Галбадрах нар шалгарлаа.