Хөвсгөл аймгийн Рашаант сум үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр сайхан боллоо. Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын начин Ч.Батчулуун, Ц.Сандагдорж, Б.Даваа-Очир тэргүүтэй хүчит 128 бөх хүч үзсэнээс Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Батбаярын Даваа-Очир түрүүлэв. Харин үзүүрт аймгийн начин Г.Буянбат шалгарсан байна. Түрүү бөх Б.Даваа-Очир энэ жил Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн цолтны барилдаанд түрүүлж, үзүүрт шалгарсан амжилттай бөгөөд Улсын баяр наадмын хоёрын даваанд идэвх харах дүрмийн дагуу хасагдсан юм.