Узбекистан улсын Ташкент хотод шатрын Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-22-нд болов. Тэмцээнд 17 орны 320 гаруй өсвөрийн шатарчид охид, хөвгүүд тус бүр зургаан насны ангилалд өрсөлдлөө. Харин Монгол улсаас нийт 20 өсвөрийн шатарчид оролцсоноос түргэвчилсэн төрөлд дөрвөн алт, нэг мөнгөн медаль авсан бол түргэн төрөлд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртжээ. Стандарт төрөлд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн бөгөөд Монголын өсвөрийн шатарчид багийн дүнгээр 17 орноос хоёрдугаар байр эзэлсэн амжилттай эх орондоо ирж байна.
Түргэвчилсэн төрөлд:
Идэрийн ЦЭЛМЭГ 1-р байр, 7 хүртэлх нас
Идэрийн ЦЭЛМҮҮН 2-р байр, 9 хүртэлх нас
Цэнгэлийн АМИН-ЭРДЭНЭ 1-р байр, 11 хүртэлх нас
Ганбатын ТЭНГҮҮНДАЛАЙ 1-р байр, 13 хүртэлх нас,
Хишигбатын ӨЛЗИЙХИШИГ 1-р байр, 17 хүртэлх нас
Түргэн төрөлд:
Идэрийн ЦЭЛМЭГ 1-р байр,
Идэрийн ЦЭЛМҮҮН 2-р байр,
Ганбатын ТЭНГҮҮНДАЛАЙ 1-р байр,
Төмөрчөдөрийн ТҮВШИНТУЛГА 2-р байр, 11 хүртэлх нас
Стандарт төрөлд:
Идэрийн ЦЭЛМҮҮН 1-р байр,
Ганбатын ТЭНГҮҮНДАЛАЙ 1-р байр,
Хишигбатын ӨЛЗИЙХИШИГ 2-р байр,
Төмөрчөдөрийн ТҮВШИНТУЛГА 2-р байр эзэлжээ.