Жүдо бөхийн “Астана-2015”, “Будапешт-2017” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Одбаяр Хонгконгийн жүдо бөхийн шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байна. Гавьяат маань энэ сарын 13-наас эхлэн ажлаа хүлээн авч тус улсад болсон өсвөр, залуучуудын Азийн цомын тэмцээнд багийн хамт оролцсон байна. Г.Одбаяр гавьяат нэгэн цагт Монголын жүдо бөхийн 73 кг-ын жинд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мөнхөлсөн гавьяатай. ДАШТ-ээс хос медаль аваад зогсохгүй Азийн наадмаас мөнгө, Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медалийг хүртсэн шилдэг тамирчин юм.